УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эргүүлэн татах саналыг Прокурорын байгууллагаас гаргах уу

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эргүүлэн татах саналыг Прокурорын байгууллагаас гаргах уу

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган шалгаж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, дууссан гэж эх сурвалж мэдээлжээ.

Мөн тус хэрэгт холбогдуулж Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан Э-тэй хуувилдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогдсон талаар Ergelt.mn сайт мэдээлжээ. Тодруулбал, Э нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулж байжээ. Иймд Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эргүүлэн татах албан бичгийг УИХ-д хүргүүлж болзошгүй байгаа ажээ.