"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.1 гэж мэдэх үү. Тусгай дуут дохиот машин ажиллуулсан хүн яах ёстой бол. Энэ хууль зүйн яамны тэрэг. Урагшаа хамгаалалт руу явж байна. Яагаад гэвэл тусгай ажилтан учраас Хууль зүйн яамны мэргэжилтэн энгийн хувцастай байдаг юм. Бичиг баримтаа гаргаад ир” гэсэн бусадтай зүй бус харьцаж бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.
Иймд хуулийн дагуу тус иргэнийг шалгана гэж зарим төрийн албан тушаалтнууд мэдэгдсэн.
Тэгвэл иргэн Б.Сэргэлэн мэдээлэл хийлээ. Тэрээр “2020 оны зургадугаар сарын 24-нд 20:00 цагийн орчимд Маршалын зам дээр иргэнтэй маргалдаж, бухимдсандаа тусгай дуут дохио ажиллуулж, өөрийгөө Хууль зүйн яамны ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан албаны тэрэг унаж яваа гэж айлгах зорилгоор хэлсэн. Би ямарваа нэгэн хууль зүйн яам, хууль хүчний байгууллагад харьяалагддаггүй” гэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр “олон нийтийн цагдаад хоёр жил ажиллаад больсон юм байна. Одоо Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг ажээ.