ШӨХТГ: Вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах саналыг ЭМЯ-ны сайдад хүргүүллээ

ШӨХТГ: Вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах саналыг ЭМЯ-ны сайдад хүргүүллээ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газар/ШӨХТГ/-аас ковид-19 эмчилгээнд ашиглах вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах саналыг Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболдод хүргүүлжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ковид-19 цар тахлын тохиолдол нэмэгдэн, эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч гэрт нь эмчлэх, тусгаарлах иргэдийн тоо өссөн. Хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг хүргэхээс гадна Ковидоор өвдсөн иргэд, хэрэглэгчдээ төлөөлөн Вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн төрөлд оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн Сайдад хүргүүллээ” гэв.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө