Б.Баатархүү: Голын эрэг дагуу хөдөлгөөний хязгаарлалт хийж байна

Б.Баатархүү: Голын эрэг дагуу хөдөлгөөний хязгаарлалт хийж байна

Голын эрэг дагуу иргэдийн амралт, зугаалгыг зогсоох гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хөдөлгөөний хязгаарлалт хийж байна. Голын эрэг дагуу хүмүүс бөөгнөрч, архидан согтуурч, дэглэм сахихгүй амны хаалтаа авсан байдалтай байна. Ийм байдалтай үед дэглэм сахиулах үүднээс энэ хязгаарлалтыг тогтоож байна. Гол дагуу морьт эргүүл, завьт эргүүл, машинтай чанга яригчтай, мотоциклтой, явган гээд 1000 гаруй алба хаагч ажиллахад хүн хүч хүрэлцэхгүй байна. Хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд хүн бөөгнөрсөн газрууд руу явахгүй байхыг зөвлөж байна" гэсэн юм.