Коронавирусийн халдвар нэмэгдэж, цаашлаад амь насаа алдах иргэдийн тоо ч буурахгүй байна. Мөн эмнэлгийн байгууллагын ажилчдын ажлын цаг, ачаалал нэмэгдсэн хэдий ч тэдний цалин хөлс хүрэлцэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн албан ёсны facebook хуудастаа “Тэд ч бас гэр бүл үр хүүхэд, хань ижилтэй” хэмээгээд нэгэн зургийн хамт нийтэлсэн нь шүүмжлэлд өртөөд байна. Учир нь түүнийг “Нью-Йорк” сэтгүүлийн нүүрийг сайхан хуулж оюуны өмч зөрчлөө гэж зарим иргэд шүүмжилж байгаа юм.
УИХ-ын дарга нь Оюуны өмчийн хуулиа зөрчихөөр бусад нь зөрчихгүй яахав дээ.
— Saruuldul (@Saruul_dul) June 18, 2021
Нью-Йорк сэтгүүлийн нүүрийг сайхан хуулаад тавьчихдаг юм байна. pic.twitter.com/ehQyhOxtlo