Ц.Баатархүү: Ж.Мөнхбаттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага ирсэн нь үнэн

Ц.Баатархүү: Ж.Мөнхбаттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага ирсэн нь үнэн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон байж болзошгүй асуудалд холбогдоод байна. Учир нь нэр бүхий УИХ-ын гишүүн М-ын эхнэр Б-ээ зодсон асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа билээ.

Тэгвэл хохирогч Б-ын ээж Д.Цэцгээ өөрийн facebook хуудастаа “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо” хэмээжээ.

Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага ирсэн нь үнэн. Үүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа” гэжээ.