УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Бууцагаан сумын нутагт явж байхдаа автозамын хажуугийн хашлага мөргөж осолджээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Бууцагаан сумын нутагт явж байхдаа автозамын хажуугийн хашлага мөргөж осолджээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн сонгогдсон тойрог Ховд аймагт ажиллаад буцаж явах замдаа автомашины осолд орсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Ховдоос Улаанбаатар руу буцаж явах замдаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг дэвсгэрт замын хажуугийн хашлага мөргөж осолдсон байгаа юм. 

Азаар түүний болон хамт явсан хүмүүс нь гэмтэж, бэртээгүй байна. Тэрбээр “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлж 99 айлд Монгол гэр бэлэглэх ажлаар Ховд аймагт ажилласан юм. Уг төсөл нь “Ховд аймгийн 17 сумын хэмжээнд хэрэгжиж буй юм. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө