Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж буруутгагдсан Г.Эрдэнэбат суллагджээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж буруутгагдсан Г.Эрдэнэбат суллагджээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс 20 жилийн ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаж ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хүмүүст шүүхээс ял оноосон.

Тэгвэл орлогч прокурор асан Г.Эрдэнэбат энэ сарын 14-ны өдөр магадлангаар суллагдсан байна. Харин ТЕГ-ын хэлтсийн дарга асан О.Бархасбадийг шүүхээс цагаатгажээ.

Сонирхуулахад, Б.Хурц нар ял авсан тул, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх шалтгаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасан. Иймд зарим хуульчид “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүн алаагүй гэж шүүх үзээгүй, иймд тэд хүн амины хэргийн сэжигтэн. Ямар ч үед тэдний саатуулж шалгах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.