СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Могойд хатгуулсан хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Могойд хатгуулсан хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2021.06.15/ ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад энэ сарын 11-ны өдөр могойнд хазуулж тус эмнэлэгт эмчлүүлж байсан Төв аймгийн харьяат хоёр настай М охин нас барсан байжээ.

Охины зүүн хөлний гуяны гадна эрээн булчингийн гадна, дотор, уланд тус бүр нэг удаа, тавхайн дээд хэсэгт хоёр удаа нийт зургаан газарт хагалгааны зүсэлтийн сорвитой байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 




Өнөөдөр хулгана өдөр

20 минутын өмнө