Нэг сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг Завхан аймагт гарчээ

Нэг сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг Завхан аймагт гарчээ

Завхан аймагт нэг сартай хүүхэд нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, хүүхэд ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд шалгахад хахсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр хахсан байж болзошгүй гэж үзжээ. Хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Эцэг, эхчүүдийг анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.