Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 8-р хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлага өнөө өглөө /2021.06.16/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Хэрэг үйлдсэн этгээд нь УИХ-ын гишүүн М байсан нь эх сурвалжийн мэдээллээр баталгаажаад байна. Тэрбээр эхнэр Б-г зодож, улмаар уруул нь сэтэрсэн гэж буй. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст одоогоор шалгаж байна.
Одоогийн байдлаар эхнэр Б-нь гэмтлийн зэрэг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн М нь өглөө үүрийн 04.00 цагт гэртээ согтуу орсон бөгөөд улмаар эхнэр Б-тэй маргалдаж биед нь халдсан байж болзошгүй байгаа аж. Тэгэхээр УИХ-ын гишүүн М-д зодуулсан эмэгтэй нь "түүний эхнэр нь биш хүүхэдгүй байсан бөгөөд гомдолгүй гэх өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргасан" гэдэг нь худал мэдээлэл болж таарав.