Самар түүж яваад ор сураггүй алга болсон иргэнийг хайхаар явсан баг 2-3 хоног явж очно гэв

Самар түүж яваад ор сураггүй алга болсон иргэнийг хайхаар явсан баг 2-3 хоног явж очно гэв

Энэ зургадугаар сарын 15-ны өдөр 11:00 цагт самар түүж явсан Дархан-Уул аймгийн харьяа Ч 50 настай эрэгтэй сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байсан ба нэг хүн нь зургадугаар сарын 08-ны өдөр сураггүй алга болжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр /2021.06.15/ 13:20 цагт тус уулын чиглэлд хөдөлсөн байна. Ууланд бороо орсон зам халтиргаа гулгаа их байгаа тул 2-3 хоног явж очих аж.   

Эх сурвалж: ОБЕГ