УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховдод автомашины осолд оржээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховдод автомашины осолд оржээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн сонгогдсон тойрог Ховд аймагт ажиллаж байгаад автомашины осолд орсон гэх мэдээлэл байна. Одоогоор түүний бие хэвийн байгаа талаар ойр, дотны хүмүүс нь хэллээ.  Тэрбээр “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлж 99 айлд Монгол гэр бэлэглэх ажлаар Ховд аймагт явж байгаад осолд орсон байна.  Уг төсөл нь “Ховд аймгийн 17 сумын хэмжээнд хэрэгжих бөгөөд  улс төрөөс хараат бусаар ил тод зохион байгуулна гэж байсан билээ. Энэ талаар эргэн мэдээлнэ.