Архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчид халдсан эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ

Архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчид халдсан эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ

Хөл хорио тогтоохоос өмнө /2021.02.06/ хэсэг хүмүүс архидан согтуураад байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Ингээд алба хаагчид иргэний дуудлагын дагуу очиж, О гэх залууг эрүүлжүүлэхээр цагдаагийн хэлтэст авч ирээд дараагийн дуудлагадаа явсан байдаг.

Энэ хойгуур гурван согтуу эмэгтэй тус залууг авахаар цагдаагийн хэлтэст ирж, үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн биед халдсан хэрэг гарсан. Үүний улмаас цагдаагийн алба хаагчийн тархи доргиж, зулгаралт зэрэг хөнгөн гэмт учирсан гэдэг.  Тэгвэл эдгээр эмэгтэйчүүдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 08-ны өдөр болж тэдэнд торгох ял оногдуулжээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө