Сүхбаатарын талбай дээр болсон номын баярт цөөн тооны ном зарах гэж байсан зохиолчийг цагдаагийн алба хаагчид албадан холдуулж байна гэх тайлбартай зураг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл ЦЕГ-аас "Номын баярын үеэр зохион байгуулагчдын зүгээс тухайн иргэнд зохих шаардлагыг тавьж, зөвшөөрөлгүй ном худалдаалахаа болихыг хүссэн. Өөрөөр хэлбэл тухайн иргэн болон зохион байгуулагчдын хооронд маргаан үүсч, үүнд цагдаа хяналт тавьсан" гэв.