ВИДЕО: Гудамжинд танхайрсан иргэнээс үрлэн сумтай тоглоомон бууг нь хураажээ

ВИДЕО: Гудамжинд танхайрсан иргэнээс үрлэн сумтай тоглоомон бууг нь хураажээ

Өнгөрөгч Ням гараг /2021.06.13/-ийн орой Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тус хэргийн талаар ЦЕГ-аас "Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн. Мөн гудамжинд танхайрсан тухайн иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан" хэмээн мэдээлээд байна.