Багануур дүүрэгт 2019 оны нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг гарчээ.
Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар