Допингийн асуудалд холбогдсон Э.Оюунболдын гомдлыг АТГ-аас хаажээ

Допингийн асуудалд холбогдсон Э.Оюунболдын гомдлыг АТГ-аас хаажээ

2019 оны Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдоос допинг илэрч олны шүүмжлэлд өртөж байв. Иймд түүний үндэсний бөхөөр барилдах эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарласан.

Харин Э.Оюунболд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр АТГ-т гаргасан гомдолдоо “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсгийн нэр бүхий албан тушаалтнууд нь шинжилгээний сорьцыг өөрчлөх, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, төөрөгдөлд оруулах замаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй” гэжээ.

Иймд түүний гомдлын дагуу АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулахад Биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хорооны хамтарсан тушаалаар байгуулагдсан Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг болон Допингийн эсрэг үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд нь “хахууль авсан” гэх асуудал ньтогтоогдоогүй тул Э.Оюунболдын гомдлыг хааж шийдвэрлэжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө