Гудамжинд бусад руу буу чиглүүлж танхайрсан этгээдийг эрүүлжүүлсэн

Гудамжинд бусад руу буу чиглүүлж танхайрсан этгээдийг эрүүлжүүлсэн

Өчигдөр /2021.06.13/ оройн 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн Хятад рестораны өмнө үл таних иргэн архидан согтуурсан үедээ бусадтай маргаж, автомашинаасаа галт зэвсэг гарган иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Хэргийн процессыг харуулсан камерын бичлэг цахим орчинд түгсэн нь олны анхааралд ороод байна.

Тэгвэл эл хэргийн тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү “29 настай эрэгтэй “Б” -г эрүүлжүүлсэн. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дуудлага өнгөрсөн шөнө ирсэн. Хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан” гэв.




Өнөөдөр бич өдөр

21 минутын өмнө