“Унагалдайн мухлаг”-ийн хөтлөгч Б.Амаржаргалыг Хас банкнаас эрэн сурвалжлуулжээ

“Унагалдайн мухлаг”-ийн хөтлөгч Б.Амаржаргалыг Хас банкнаас эрэн сурвалжлуулжээ

Бидний мэдэх “Унагалдайн мухлаг” хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч Б.Амаржаргалыг сураггүй алга болсон хэмээн ЦЕГ-аас эрэн сурвалжлаад байсан юм.

Тус мэдээлэлд “Баттөмөр овогтой Амаржаргал нь Сүхбаатар дүүргийн ИХАШШ-ын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/шш2020/00702 дугаартай шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж байна. Иргэн Амаржаргалыг Хас банкнаас эрэн сурвалжлуулсан. Бүртгэлтэй хаяг дээрээ байгаагүй” гэсэн мэдээлэл өгчээ.

Сэтгүүлч Б.Амаржаргал, хэвлэлд өгсөн тайлбартаа, “Би бүр гайхчихлаа, Би хаягаа сольсон. Өмнө нь цагдаагийн газраас надтай огт холбогдож байгаагүй. Миний утас үргэлж нээлттэй байдаг. Цагдаагийн газраас надтай хэзээ ч холбоо барих боломжтой. Ганц ч удаа над руу залгаагүй мөртлөө эрэн сурвалжилж байна гээд мэдээлэл цацчих юм. Ийм мэдээлэл гарснаас хойш намайг эрэн сурвалжилж буй цагдааг би өөрөө хайсаар байгаад таарлаа” гэжээ.




Өнөөдөр луу өдөр

9 минутын өмнө