ВИДЕО: Ресторанууд үйлчлүүлэгчдийн тоог хэтрүүлсэн зөрчил илэрчээ

ВИДЕО: Ресторанууд үйлчлүүлэгчдийн тоог хэтрүүлсэн зөрчил илэрчээ

УОК-ын шуурхай штаб, МХЕГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч иргэдийн гомдлын дагуу зарим ресторан, бааранд шалгалт хийсэн байна. Ингэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчиж, үйлчлүүлэгчдийн тоо хэтрүүлсэн зэрэг зөрчлүүд гаргажээ.

Хан-Уул дүүргийн XX хороонд байрлах нэгдүгээр зэрэглэлийн ресторан, лоунж нь “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж зөрчиж, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан байх, тамхины зөвшөөрөлгүй байж утаат тамхи татуулсан байж болзошгүй байна” гэж ЗШШМАХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат мэдээллээ.

Мөн зарим ажилчид нь вакцины хоёр тундаа хамрагдаагүй, гаднаас үйлчлүүлж буй хүмүүс хоёр тундаа хамрагдсан эсэхийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил илэрчээ.

ҮЗЭХ: