Коронавирусийн халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж, мөн амиа алдах иргэдийн тоо ч буурахгүй байна. Халдварын улмаас төрийн зарим байгууллагууд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байна.
Тухайлбал, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн байранд коронавирусийн халдвар гарсан тул, тус шүүхийн үйл ажиллагаа хоёр хоног /2021.06.14-15/ -ийн хугацаанд зогсоосон байна. Энэ хугацаанд шүүгч болон ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн байдлыг нь хандах ажээ.