ШӨХТГ: Газар шимийн "Зөгийн бал" бүтээгдэхүүнийг албадан татна

ШӨХТГ: Газар шимийн "Зөгийн бал" бүтээгдэхүүнийг албадан татна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "Зөгийн бал" гэж нэрлэн худалдаалсан гэх хэрэглэгчийн гомдлын дагуу хяналт, шалгалт хийсэн билээ. Улмаар хиймэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан зөгийн балнуудын хаяг шошгод "ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ" гэсэн тэмдэглэгээ хийж өөрчлөхөөр болсон. Түүнчлэн лангуун дээр гарсан бүтээгдэхүүнийг татуулж, өөрчлөх хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

Гэсэн ч “Газар шим” ХХК улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлж хуанлийн 10 хоногийн дотор татан авалт хийгээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авахуулахаар хандсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.