Хашаандаа тоглож явсан таван настай хүүхдийг автомашинаар дайрч амь насыг нь хохироожээ

Хашаандаа тоглож явсан таван настай хүүхдийг автомашинаар дайрч амь насыг нь хохироожээ

Иргэдийн анхаар болгоомжгүйгээс бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх, улмаар амиа алдах тохиолдол буурахгүй төлөвтэй байна. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт бага оврын ачааны авто машины тэвшнээс таван настай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  

Тэгвэл өчигдөр /2021.06.10/ Төв аймгийн Эрдэнэ суманд хашаандаа тоглож явсан таван настай хүүхдийг сонор сэрэмж алдсаны улмаас автомашинаар дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг сануулах үүднээс тус мэдээллийг бэлтгэн хүргэлээ.