Энэ долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Энэ талаар цагдаагийн албанаас “Тухайн осол цагдаагийн байгууллагад өчигдөр/2021.06.09/ бүртгэгдсэн. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан байсан. Амь хохирогч хүүхэд 9 настай ахтайгаа хамт явж байсан” гэсэн мэдээллийг өгөв.
Он гарсаар зам тээврийн ослын улмаас 15 хүүхэд нас баржээ. Үүний долоо нь жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны нөхцөл байдлаа шалгалгүй ухрах, урагшлах үедээ хүүхэд мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг байна.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.