С.Зоригийн хэрэгт яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн сум дундын шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт уг шүүх хурал эхэлсэн ч эцэслэн шийдвэр гараагүй байгаа юм.
Уг шүүх хуралд Б.Хурц Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын цесөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа юм. Шүүгдэгчдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1-ээр зүйлчилсэн гэх мэдээлэл байгаа юм.
Шүүх хурлын үйл явц 80 гаруй хувьтай байгаа талаар өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн шүүхээс мэдэгдсэн.
Тиймээс шүүх хурал өнөөдөр эцэслэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.