Туул голд осолдсон хоёр иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

2021-06-02 12:16

Туул голд осолдсон хоёр иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Туул голд осолдсон байж болзошгүй хоёр иргэнийг эрэн хайж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр өглөө уг хоёр иргэний цогцсыг олжээ. Тодруулбал, 09:46 цагт ослын газраас 3 км зайд иргэн Г /38 настай, эрэгтэй/, мөн 10.05 цагт тус газраас 500 метрийн зайд иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг олсон байна. Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Төв аймгийн цагдаагийн байгууллагад тус хэргийг хүлээлгэн өгчээ.

 

2021-06-02 11:43

Туул голд машинтайгаа осолдсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Туул голд машинтайгаа осолдсон байж болзошгүй хоёр иргэнийг Онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт өчигдөр/2021.06.01/ 23.00 цагийн орчим голд хоёр иргэн машинтайгаа сууж, улмаар усанд урсаж осолдсон байх магадлалтай гэх дуудлагыг /06-02/ өнөө өглөө 06.00 цагийн үед ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28-р ангийн алба хаагчид эрэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.