Энэ сарын 01-ны өдөр /2020.06.01/ Алтай хотхонд эрэгтэй хүн боомилсон байдалтай байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус хорооллын ... тоотод оршин суух 35 настай П.Ц согтуурсан үедээ амиа хорлосон нөхцөл байдал тогтоогджээ.
Мөн амь хохирогч гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдлээ гар утсаараа баримтжуулсан байна. Сүүлийн үед амиа хорлох хэрэг ихээр бүртгэгдэж буй бөгөөд иргэд та бүхнийг архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл гаргахгүй байхыг холбогдох газраас анхааруулж байна.