ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн тагнуулын зургаан ажилтанд таван жил хүртэл хорих ял оноожээ

ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн тагнуулын зургаан ажилтанд таван жил хүртэл хорих ял оноожээ

2020 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө Монгол улсын иргэн П, ОХУ-ын иргэн Г нар манай улсад 50 мянга гаруй ам.доллартай явж байхад нь, Тагнуулын байгууллагын Н гэгч нь өөрийн доор нэг бүлэгт хамт ажилладаг М, Т, Д, Л, Б нарын таван ажилтантайгаа хамтран дээрэмдсэн хэрэг гарсан. Тагнуулын албан хаагчид тус иргэдийг дээрэмдэхдээ галт зэвсэг /байлдааны буу/ ашигласан болох нь тогтоогдсон талаар тухайн үед мэдээлж байв.

Тэгвэл энэ оны эхээр болсон анхан шатны шүүх хурлаас Эрүүгийн хуулийн 17.2-2 болон мөн хуулийн 18.6-1 дэх хэсэгт заасны дагуу тэднийг буруутгаж Н-д 5 жил 8 сар хорих ял, Т-д 4 жил 8 сар хорих ял, Д, Л нарт 3 жил 8 сар, М, Б нарт 3 жилийн хорих ял оноосон байдаг. Тэгвэл тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Иймд тус шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө