Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага бүртгэгдэв

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага бүртгэгдэв

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн арга хэмжээгүйгээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл архи зарахгүй, олон нийтийн арга хэмжээгүй баярын өдрөөр ЦЕГ-т ирсэн гэмт хэргийн шинжтэй зөрчил гомдлууд жирийн өдрүүдээс ихэсжээ. Тухайлбал, нийт 1281 гомдол, мэдээлэл ирснээс 1059 нь зөрчлийн шинжтэй байжээ. Үүнд:

  • Бусдын биед халдсан 45
  • Гэр бүлийн хүчирхийлэл 99
  • Согтуугаар автомашин жолоодсон 83
  • Эрүүлжүүлэгдсэн 137
  • Хулгайлах гэмт хэрэг 7 тус тус бүртгэгдсэн байна.

М.Саранцэцэг