УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг газрын эрхийг цуцалж, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг болгож тохижуулна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг газрын эрхийг цуцалж, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг болгож тохижуулна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нийслэл дэх  хэд хэдэн газрыг нийтийн эзэмшилд авах шийдвэр гаргалаа.

Үүнд: "Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалган" шийдвэрлэв.

2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна.  

Тэгвэл уг газрыг  УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн Ньютур сафарис, Мэргэ ван, Хүрээ инвест, Алхана трейд зэрэг  компаниуд эзэмшихээр зөвшөөрөл гаргуулаад байсан бөгөөд ойр орчмын иргэд эсэргүүцэл гаргаж маргаан үүсгэснээр энэхүү арга хэмжээ авахад хүргэжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө