Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүйг холбогдох албаныхан мэдээлсэн.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:

  • 6 дугаар сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
  • Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Харин Лхагва гарагт хэвийн горимд шилжиж, 3, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.