Иргэн Г.Батбаяр АТГ-т У.Xүрэлсүxийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шалгуулах тухай гомдол гаргажээ. Тэрээр өргөдөлдөө, "2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-с нэр дэвшигч Ухнаагийн Хүрсэлсүх нь 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, нийт жилийн орлого 182.706.64 төг, гэр бүлийн нийт гишүүдийн орлого 0 төг, хувь эзэмшдэг компанийн ногдол ашиг байхгүй байгаа боловч дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 1.694.829.36 төг гэж мэдүүлсэн байна.
МАН-с нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь дээрх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг болон хэрхэн олсон талаарх тайлбарыг гаргаагүй, бүртгүүлээгүй байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 24.1.1, .”Авлигын эсрэг хуулийн” 4.1.1, 4.1.6, 7.1.8, 11.2, 11.3 дах хэсэгт заасныг зөрчсөн нь МАН-с нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 22.10.1 дэх хэсгийн хэв шинжийг агуулсан гэмт үйлдэл үйлдсэн байж болзошгүйг харуулж байна. Шалган тогтоож өгнө үү гэсэн байна. Гомдлыг хэрхэн шийдвэрлэxийг, АТГ хэрхэн шударга ажиллаx эсэxэд хяналт тавьж ажиллаxыг нийт хэвлэл мэдээллийнxэн болон олон нийтэд уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: АН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ