"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 26 /2021.05.26/-ны өдөр Австри улсын Грац хотод эхэлсэн. Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Тэд тоглолтын эхний өдөр Польш, Туркийн шигшээ багийг хожсон бол өнгөрөгч шөнө Чехийн шигшээ багтай тоглож 16/21 харьцаатай хожигдлоо. Харин тус тоглолтын дараа үргэлжлүүлээд Бразилын багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 11/18 харьцаатай хожигдсон юм. Манай шигшээ багийг ирэх зургадугаар сарын 04-ны өдөр Унгарт зургаан багийн тэмцээн хүлээж байна. Учир нь тус тэмцээнд түрүүлсэн баг "Токио-2020" олимпид оролцох эрх мөн авах юм.