Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмжээ

Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмжээ

Энэ зуны олимп,  паралимпийн эрхээ авсан тамирчдад тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг мөн нэмэхээр болжээ. Өмнө нь шигшээ багийнхан сардаа 650-800 мянган төгрөгийн цалин авдаг байсан ба ирэх сарын 1-ээс /2021.06.01/ есдүгээр сарын 30-ыг хүртэл тамирчдын цалинг 1,2 сая, дасгалжуулагчдын цалинг 1,5 сая хүртэл тус тус нэмжээ. Энэхүү шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргах аж. 

Сонордуулахад, Үндэсний шигшээ багийн тамирчид одоогоор олимп, паралимпийн 30 эрх авсан ба ирэх сарыг дуустал 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолсон байна. Энэхүү баг нь спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч гээд нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм.