Зургаан сая төгрөгөө цахимаар залилуулсан иргэн амиа хорложээ

Зургаан сая төгрөгөө цахимаар залилуулсан иргэн амиа хорложээ

Өчигдөр /2021.05.26/ Увс аймгийн Улаангом сум Увш шар гэх газарт 2.8 метр өндөр ургаа хаднаас 31 настай А.Э гэх залуу өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарчээ. 

Талийгаач зургаан сая 300 мянган төгрөгөө цахимаар залилуулсан байдалтай байсан гэдгийг ойрын хүмүүс нь цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Тиймээс иргэд та бүхнийг асуудал тулгарах төдийд мэргэжлийн сэтгэлзүйчид хандахыг цаашлаад гэр бүлийнхэн нь асуудалд орсон нэгэндээ анхаарал хандуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа юм.