ЭХ СУРВАЛЖ: С.Батсүхэд зодуулсан нэг биш нэлээн хэдэн ажилтан гарч ирж болзошгүй байна

ЭХ СУРВАЛЖ: С.Батсүхэд зодуулсан нэг биш нэлээн хэдэн ажилтан гарч ирж болзошгүй байна

МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч нь ажилтантайгаа зүй бус харьсан үйлдэлд нь хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж буйгаа тус компаниас мэдэгдээд байна.  

Учир нь, С.Батсүх гэгч нь ажилтнаа “бейсболын төмөр” цохиураар цохиж буй бичлэг өнөөдөр олон нийтийн сүлжээнд гарсан юм. Иймд МИАТ ТӨХК-иас дээрх шийдвэрийг гаргасан байна.   

Тэгвэл бид С.Батсүх гэгчийн талаар албаны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас тодруулахад, “МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар Т.Тамир ажиллаж байх үед нь С.Батсүх хэлтсийн даргаар томилогдож байсан. С.Батсүхийн хариуцаж байсан хэлтэс нь зорчигчийн билет бичих, мөн ачаа тээш зэрэг нисэх буудлын өдөр тутмын ажлыг хариуцдаг.

Онгоц хэдэн цагт бууна С.Батсүх нисэх буудалд байж л байгаа харагддаг. Уг нь зан харилцааны хувьд тун дажгүй залуу шиг л санагддаг байсан.

Гэхдээ хүний дотор орсон биш гүйцэд яаж мэдэхэв. Бичлэгтэй холбоотой асуудлыг нь цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн гэж МИАТ-аар ярьцгааж байна. Мөн цаашлаад энэ асуудал нэг хохирогчтой биш нэлээн хэдэн хохирогч гарч ирж болзошгүй талаар ч яригдаж байна” гэсэн юм.