Сүүлийн өдрүүдэд цас орж хүйтрэн айл, өрхүүдийн галлагаа идэвхжсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд орон гэртээ угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох хэрэг ихээр гарсан байна.
Тодруулбал, өчигдөр /2021.05.25/ шөнө 60 орчим иргэн угаартаж, таван хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн хоёр нь бага насны хүүхдүүд байжээ.
СХД-ийн 34-р хороо, Толгойтод оршин суух хаягтай 52 настай эрэгтэй О.Б, 8 настай эрэгтэй Б.Г нар нь монгол гэрт сайжруулсан түлш түлээд угаартсан байдалтай нас барсан байна. Мөн СХД-ийн 43-р хороо, Алтайн 5-502 тоотод оршин суух 21 настай Ц.Ц нь мөн л монгол гэрт сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан байдалтай нас барсан байна. Төв аймгийн Баянчандмань суманд иргэн О.А нь 1 нас 6 сартай хүүхдийн хамт сайжруулсан шахмал түлшинд угаартаж нас баржээ. Тухайн өрхийн 5 иргэн угаартаж, одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Иймд иргэд та бүхнийг угаар мэдрэгчийг тогтмол ажиллуулж, яндангаа авч өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна.