Өнөөдөр цахим орчинд МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч нь тус байгууллагын ажилтан гэх иргэнтэй зүй бусаар харьцаж, зодож буй бичлэг гарсан.
Тэгвэл МИАТ ТӨХК-иас тус үйл явдалтай холбогдуулж мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэжээ.
Ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй энэ хүн бол МИАТ-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх.Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын
— Санги (@sangi_ah) May 25, 2021
2-р давхарт байрлах ажилчдынхаа өрөөнд ээлжит яргалалаа үйлдэж байгаа нь энэ юм. #гэнэ арай л уу? pic.twitter.com/7M26e0vQFD