Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна. НИТХ-ын тогтоолд автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй хэмээн заасан байдаг.
Тэгвэл энэ өдөр Гандантэгчэлин хийд рүү зорих иргэд их байгаа аж. Харин коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шашны үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдийг нээгээгүй байгаа юм.
Иймд ТЦА-ны эх сурвалж, “Бурхан багшийн их дүйчэн өдөртэй холбоотой хөдөлгөөний ачаалал их байна. Томоохон зах худалдааны төв руу болон Баруун дөрвөн замаас Гандантэгчэлин хийд руу чиглэсэн хөдөлгөөн их байна. Сүсэгтэн олныг Гандантэгчэнлин хийд руу оруулахгүй байгаа тул тийшээ зорчихгүй байхыг зөвлөж байна” гэжээ.