Д.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хураажээ

Д.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хураажээ

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгчдэд авилгад өгсөн байж болзошгүй асуудалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт ДМНН, Нэхүүл хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ.

Тэгвэл өнөөдөр ёс зүйн хорооны хурал болж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасахшийтгэл ноогдуулжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16. “Шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж заажээ.