Энэ оны нэгдүгээг сарын 21 -ны өдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Иймд Д.Нямхүү “ажлаас нь хууль бусаар халсан” хэмээн буцаж томилогдох хүсэлт бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Тэгвэл энэ сарын 27-ны өдөр буюу ирэх Пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон байна.