Өнгөрөгч долоо хоногт М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд хорих 411 ангид очиж, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эргэсэн, энэ үеэрээ “түүнийг тус намын даргын зөвлөхөөр ажиллах санал тавьсан” байдаг. Харин тус уулзалтын дараа прокурорын байгууллагаас 411 дүгээр ангид шалгалт хийсэн байж болзошгүй байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн.
Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулж албаны эх сурвалж манай редакц руу холбогдож, “прокурорын байгууллагаас ямар нэг шалгалт, үзлэг явуулаагүй” гэсэн албан ёсны мэдээллийг өглөө.