Иргэн Д.Совдыг “Л.Энх-Амгалангийн биед халдсан” хэмээн яллагдагчаар татжээ

Иргэн Д.Совдыг “Л.Энх-Амгалангийн биед халдсан” хэмээн яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу өнгөрөгч баасан гараг /2021.05.21/-ийн орой Д.Совд гэх иргэн хутгатай халдаж, түүнд хөнгөн гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн иргэн нь “Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй хүүхдүүдэд Хятад вакциныг хүчээр хийж байна” хэмээн эсэргүүцэж байсан байгаа юм.

Тэгвэл хэрэг явдал гарсны дараа иргэн Д.Совдыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид саатуулсан байна. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 11.6 -д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээжээ. Харин прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.3.1 -д заасан “төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.