Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ӨНӨӨДӨР эхэлж, 14 хоног үргэлжилнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ӨНӨӨДӨР эхэлж, 14 хоног үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай, сонгох зөвхөн нэг удаа сонгох “сонгуулийн сурталчилгаа” өнөөдөр /2021.05.24/ албан ёсоор эхэлж байна. 

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар өрсөлдөж байна. Тэд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд очиж “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардаж авснаар сурталчилгаа нь албан ёсоор эхлэх юм.  

Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд, ирэх зургадугаар сарын 07-ны өдөр дуусах юм. Улмаар зургадугаар сарын 09-ны өдөр сонгуулийн санал хураалт болно.