Өөр ангид шилжихээр болсон Р.Э-г гаргаж өгч байхдаа, түүний амь насыг нь хөнөөсөн бололтой

Өөр ангид шилжихээр болсон Р.Э-г гаргаж өгч байхдаа, түүний амь насыг нь хөнөөсөн бололтой

Өнгөрөгч баасан гараг /2021.05.21/-ийн орой Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа “Хүндэт харуул”-ын 032 дугаар ангийн ахлах, ахлагч Р.Э нь бусдад зодуулж, амиа алдсан байж болзошгүй хэрэг явдал гарсан юм.

Энэхүү үйл явдалд зарим иргэдийг багагүй цочирдуулсан. Учир нь сүүлийн үед цэргийн алба хаагчид бусдын амь насыг хохироох, анги нэгтгэлээсээ оргох, нэгнээ дэглэж хүнлэг бус хандах гээд нийгмийг цочирдуулам хэрэг явдал тогтмол гарч байгаа билээ. Иймд бид хэрэг явдал юунаас болсон, шалгалтын ажил хэрхэн үргэлжилж байгааг зарим эх сурвалжуудаас тодрууллаа.

-ӨӨР АНГИД ШИЛЖИЖ АЖИЛЛАХААР БОЛСОН Р.Э-ИЙГ БУСАД НЬ ГАРГАН ӨГЧ, АРХИДАН СОГТУУРСАН БОЛОЛТОЙ-

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр “талийгаач, ахлах ахлагч Р.Э нь 032 дугаар ангид 2009 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд түүнийг өөр ангид шилжүүлэн ажиллах тушаалыг ЗХЖШ-аас  саяхан гаргасан байжээ. Иймд тэрээр 032 дугаар анги дээрээ өнгөрөгч баасан гараг /2021.05.21/-т ирж, ажил хүлээлцэх “тойрох”-оо зуруулсан байна. Ингээд түүнийг гаргаж өгөхөөр тус ангийн зарим ахлагч нар цуглаж, архидан согтуурсан байж болзошгүй байгаа ажээ. Учир нь Р.Э-г энэ сарын 21-ны өдрийн орой 22:00 цагийн орчимд 032 дугаар ангийн хойно байрлах “Хангай” төвийн гадна хэвтэж байхад нь олсон байна. Ингээд түүнийг яаралтай тусламжийн эмнэлэгт хүргэсэн ч тэрээр аль хэдийн амьсгал хураасан байсан” гэсэн юм.

-ИРГЭНИЙ ШУГАМААР ХЭРЭГ ЯВДАЛ ШАЛГАГДАЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Мөн хэрэг явдал гарсны дараа ЗХЖШ-ын “Цэргийн алба зохион байгуулалтын хэлтэс”-ийн нэр бүхий дарга 032 дугаар ангиар ирээд явсан байна. Учир нь тус хэлтэс нь цэргийн алба хаагчдын үйл явцыг хянаж, хэрэг учир шалтгааныг тогтоох чиглэлтэй ажилладаг байна. Харин ахлах, ахлагч Р.Э амиа алдсан явдал нь 032 дугаар ангид дээр биш, мөн ажлын бус цагаар хэрэг явдал гарсан байх магадлалтай тул, тус хэргийг цагдаагийн байгууллага иргэний журмаар шалгаж байж болзошгүй байна. Иймд тус хэрэг явдалтай холбогдуулж, талийгаач Р.Э-тай хамт явсан 032 дугаар ангийн хоёр алба хаагчийг ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр ангид саатуулаад байгаа ажээ. Мөн тус ангийн захирагч н.Мөнхбаяр нь тус хэрэг явдлыг тухайн өдрийн 23:00 цагт мэдсэн хэмээжээ.