Б.Буджаргал 16 км-ийн тэмцээнд 1 цаг 06 минут гүйж ТЭРГҮҮН байр эзэлжээ

Б.Буджаргал 16 км-ийн тэмцээнд 1 цаг 06 минут гүйж ТЭРГҮҮН байр эзэлжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр/2021.05.22/ зохион байгуулагдсан “10 miles” буюу 16 километрийн гүйлтийн тэмцээнд хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал 1 цаг 06 минут хүч үзэж тэргүүн байр эзэлжээ.

Үүнээс өмнө тэрбээр Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16-ны хооронд болсон зургаан өдөр, зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд 767.7 км гүйж долоо дахь удаагаа аваргалсан юм.

Олон өдрийн гүйлтийн зургаан удаагийн аварга Б.Буджаргал өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгуулсан талаар хэвлэлүүд онцолжээ.