Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба гурван хаагчид бусдыгаа дэглэсэн нь тогтоогдсон тул тэдэнд шүүхээс энэ долоо хоногт 6 сарын хорих ял оноосон билээ.
Тэгвэл энэ долоо хоногийн баасан гараг /2021.05.21/-т 032 дугаар алба хаагчид архидан согтуурч, улмаар зодолдож, ахлах ахлагч Э-ийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байна. Талийгаач тус ангид 2009 онд томилогдон ажиллаж байжээ. Түүний цогцсыг 032 дугаар ангийн хойд талд байрлах “Хангай” төвийн гаднаас олсон гэх мэдээлэл байна. ЗХЖШ-ын харьяа 032 дугаар анги нь төрийн ёслолын үйл хэрэгт оролцдог "Хүндэт харуул"-ын анги юм.