Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан хэргээр Д.Совдыг саатуулжээ

Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан хэргээр Д.Совдыг саатуулжээ

Өчигдөр/2021.05.21/ оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртсөн талаараа мэдээлсэн. 

Тодруулбал, 18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын өмнөхөн Л.Энх-Амгалан сайд рүү хутга далайсан этгээд халдсан аж.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн гэх Д.Совдыг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад “Л.Энх-Амгалан сайдыг айлгахын тулд халдсан” гэж мэдүүлжээ.