Өнөөдөр /2021.05.21/ 18:00 цагийн орчимд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу Д.Совд гэх иргэн хутгатай халдсан байж болзошгүй байна.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” гэж мэдэгдлээ.
Учир нь Д.Совд гэх иргэн нь “ЭЕШ өгөх хүүхдүүдэд хүчээр хятад вакцин хийхийг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдэж байжээ.